спортэнтертаймент

Конор Макгрегор Хабибтай дахин тулалдах хүсэлтээ илэрхийлжээ

0

 

UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өнгөрөгч бямба гарагт болж өнгөрсөн билээ.

Дэлхий нийтийн анхаарлыг татсан тэдний тулаан багагүй шуугианаар өндөрлөж Хабиб Нурмагомедов тулаанд ялалт байгуулсан ч дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн юм. Үүнээс болж Хабиб аваргын бүс, мөнгөн шагнал болох 2 сая доллараа одоог хүртэл авч чадаагүй байгаа аж.

Тэгвэл ялагдал хүлээсэн Конор Макгрегор өөрийн цахим хуудсаар дамжуудан дахин тулалдах хүсэлтэй буйгаа хоёр ч удаа илэрхийлжээ. Түүний энэ хүсэлтийг холимог тулааны мэргэжилтнүүд шаардлагагүй гэж үзсэн бөгөөд “Хабиб илүү гэдгээ батласан. Тоглолтын үр дүн тодорхой байсан” гэдгийг хэлжээ.

Харин UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт юуны түрүүнд Хабибын асуудлын эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй байгааг мэдэгджээ.

www.Seen.mn 

 

 

  • 2

  • 3

  • 4

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өмнөх нийтлэл

Халамцуу жолоочид биш хүүхдэд төсөв хэрэгтэй байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй спорт