Дэлхийн үйл явдалэнтертаймент

Хүчирхийллийн эсрэг “Me too“ хөдөлгөөнийг санаачлагч жүжигчин Асиа Аргенто бусдыг хүчирхийлжээ

0

Италийн жүжигчин Асиа Аргенто нэрт продюссер Харви Уэйнштэйнд хүчирхийлүүлснээ олон нийтэд ил болгосон юм.

Тэрээр хүчирхийллийн эсрэг “Me too“ хөдөлгөөнийг санаачлагчдын нэг бөгөөд уг үйл явдлын дараа “Me too“ хөдөлгөөн улам эрчээ авч дэлхий нийтийг хамраад буй билээ. Харамсалтай нь хүчирхийллийн эсрэг дуу хоолой болж яваа жүжигчин Асиа Аргенто өөрөө хүчирхийлэгч болох нь олон нийтэд ил болжээ.

2004 онд түүнтэй хамт “The Heart is Deceitful Above All Things“ кинонд тоглосон жүжигчин Жимми Беннет энэ талаар шүүхэд гомпол гаргасан байна. Түүнийг 2013 онд буюу 17 настай байхад Асиа Аргенто буудалд дуудан, түүнтэй унтахыг санал болгож улмаар хүсээгүй бэлгийн харилцаанд орж байсан тухайгаа мэдүүлжээ.

Шүүхээс харилцан зөвшилцсөний үндсэн дээр бэлгийн харилцаанд ороход хоёр тал 18 насанд хүрсэн байх ёстой учир Асиа Аргентог буруутай хэмээн тооцож 380,000$ -ийн нөхөн төлбөрийг Жимми Беннетд өгөх шийдвэрийг гаргасан байна.

www.Seen.mn 

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 7

  • 9

Гиселла Перл: Би аргагүйн эрхэнд аборт хийдэг байлаа

Өмнөх нийтлэл

Биеэ үнэлэгчтэй хоносон Японы дөрвөн тамирчин Жакарта хотод болж буй Азийн наадмаас хөөгджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал