Дэлхийн үйл явдалЧөлөөт түүх

Гиселла Перл: Би аргагүйн эрхэнд аборт хийдэг байлаа

0

Тэрээр 1907 онд Румын улсад Еврей гаралтай гэр бүлд төрсөн байдаг. Хүн төрөлхтний хоёрдугаар их дайны он жилүүдэд Румын улс нь ЗХУ болон Германы шахалтад тун хүнд байдалд байсан бөгөөд 260,000 орчим еврей иргэдээ нацист Германы олноор нь хорих лагерь уруу илгээсэн түүхтэй. Гиселла Перл ч мөн өөрийн нөхөр болон хүүхдийн хамт нацистуудын олноор нь хорих лагерь уруу илгээгдсэн юм. Түүнийг анх 16 настай байхад нь ахлах сургуулиа төгсмөгц эцэг нь Румыны анагаах ухааны их сургуульд оруулан эмэгтэйчүүдийн эмчээр төгсгөсөн байдаг. Гиселлаг нацистууд эмэгтэйчүүдийн эмч болохыг нь мэдмэгцээ Германы зүрхэнд байрлах Берген Белсен хорих лагерь уруу илгээсэн аж. Тэнд очоод тэрээр дайн дуустал хорих лагерийн эмэгтэйчүүдийн эмч хийсэн юм.

1

Нацистуудын лагерьт ажил хийж байсан тул бусад хоригдлуудыг бодвол арай илүү хангамжтай байх нь ойлгомжтой байв. Гэвч нэг асуудал урган гарсан нь хэтэрхий олон бие давхар еврей бүсгүйчүүд тэнд байлаа. Жирэмсэн эмэгтэйчүүд хөдөлмөрийн чадваргүй тул тэднийг ихэвчлэн СС-ын тусгай цэргүүд зодож, тамлан устгаж эсвэл хорих лагерийн гайтай гаж эмч Жосеф Менгелсийн гараар орж дуусдаг байлаа. Ихэвчлэн тэдэнд төрөл бүрийн гажиг туршилтууд хийх бөгөөд ямартай ч үр дүнд нь жирэмсэн эмэгтэйчүүд бүгд амиа алдаж таардаг байсан аж.

3

Энэ бүх аймшгийг нүдээрээ харж биеэрээ мэдэрч яваа залуухан эмэгтэйчүүдийн эмч бүсгүй өөрийн эрх мэдлийн хүрээнд ямар нэгэн арга зам бодож олох хэрэгтэй гэдгээ туйлын сайн ухамсарлаж байв. Ингээд тэрээр Берген Белсений хорих лагерьт нууцаар үр хөндөх мэс ажилбар хийж эхэлсэн бөгөөд дайн дуусах хүртэл 3000 гаруй эмэгтэйчүүдийн амийг аварсан юм. Хэдий хэрцгий байсан боловч хүмүүсийн амийг аврах үүнээс өөр арга байгаагүй аж. Мөн тэрээр энэ бүх мэс ажилбаруудыг ердөө ганц ширхэг хутгаар л хийдэг байсан байна. 1945 онд холбоотнууд Берген Белсений хорих лагерьт нэвтрэн орж бүх хоригдлуудыг чөлөөлсөн байдаг. Тэрээр өөрийн нөхөр болон хүүг хайсан боловч нацистуудын хоморголон устгалд өртөн амиа алдсан болохыг мэдээд хор уун өөрийн амийг егүүтгэхээр шийдсэн түүхтэй. Гэвч эргэн тойронд хүрээлэх сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар уг бодлоо өөрчилж АНУ-ын Нью Йорк хотыг зорин туулсан бүх амьдралынхаа туршлагын тухай шинэ эрин үеийн залуучуудад лекц уншин амьдралаа үр бүтээлтэйгээр өнгөрүүлэхээр шийдсэн байна. Улмаар шинээр эмхлэгдэн байгуулагдсан Израиль улсад очин тэнд иргэншил аван даян дэлхийн бүх еврейчүүдийн эх орондоо амьдарсаар 1988 оны 12-р сарын 16-ны өдөр хорвоогоос одсон юм. Дайны үед түүний хийсэн бүхий л үр хөндөх ажилбаруудыг цэргийн шүүхээс гэмт хэрэг хэмээн үзээгүй бөгөөд харин ч эсрэгээр нь Израиль улсаас хүндэт медалиар шагнасан түүхтэй.

Интернетэд холбогддогүй гар утасны борлуулалт нэмэгджээ

Өмнөх нийтлэл

Хүчирхийллийн эсрэг “Me too“ хөдөлгөөнийг санаачлагч жүжигчин Асиа Аргенто бусдыг хүчирхийлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал