нийгэм

Т.Сайнжаргал: “Талийгаачийг хэрцгийгээр зодож хороосон“

0

ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-г Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М нь хөнөөснийг урьдчилсан байдлаар тогтоосон хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн. Улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2-т зааснаар хэрэг бүртгэлт нээж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Тэднийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, маргалдаж нэгнийхээ аминд хүрсэн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Мөнхшүр мэдээлсэн. Харин үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Тэгвэл талийгаач Г-ийн найз Т.Сайнжаргал гэх иргэн сэжигтэн М-ийн тухай ноцтой зүйлүүдийг  болон тухайн өдөр болсон хэргийг өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Мөн тэрбээр сэтгүүлчид энэхүү материалыг эх сурвалжаа болгох ашиглаж болно хэмээн дурдсан байна. Ингээд түүний бичсэнийг ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.

“ЗТХЯамны газрын дарга асан Талийгч найзынхаа гэрээр орж ар гэрт нь хүндэтгэл үзүүллээ. Бодит байдлыг сонслоо. Үнэхээр сэтгэл эмтэрмээр, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар бүлэглэн нэгнийгээ хөнөөжээ!!! Үнэхээр гомдмоор, байж боломгүйгээр хороож

Тухайлбал: ТЗУГ-ын дарга Махбал нь Дарханд цагдаа байсан одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм.(Газрын дарга Артур, Энхбат)

Тэр байтугай ээлжийн амралттай байсан Цэцэгмаа гэх Хүний нөөцөө тушаал гаргах хэрэгтэй байна гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм. 18:00 цагийн үед сайд нь талийгч болон Артур дарга 2-г дуудаж үүрэг өгөөд гаргаж.

Талийгчийн ээлжийн амралт маргаашнаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19 цагаас эхлэн Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж, ингээд 20 цаг орчимд явж орсон болтой. Үүнээс хойш яамны гадна гарч 4-5 хүн байсан гэх.

Махбал нь талийгчийг 2 цохиж унагаад толгой руу нь олон удаа (7 удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь 5 хүн хараад зогсож байсан байх юм!!! Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яамруу орсон.

Талийгчийг яамны гадна оржих орчихоод 2 хүнээ буцаан гаргаж, тэр 2 нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгай-н хамгаалагч гар ирээд эмнэлэг дуудаж 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож.

Үүний араас цагдаа ирж архидаж байсан 5 нөхрийг авч явж 1 камерт 5-ланг нь хорьж эрүүлжүүлээд өглөө нь мэдүүлэг аваад явуулж!!! Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг 1 дор камерт хорьдог!!! Сэтгүүлчид эх сурвалжаа болгож ашиглана биз дээ. Зөвшөөрөв!!!

Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье! Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү
Ум сайн амгалан болтугай” гэжээ.

Б.Анир 

Ерөнхий сайдын дүү хүн зодож, хүнд гэмтэл учруулсан уу ?

Өмнөх нийтлэл

Шенгений орнууд руу гаргана гэх залилангаас сэрэмжил

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм